Цэцэрлэг байгуулах тухай

2010-09-21 00:00:00

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 154, 19 дүгээр хороонд 155 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 156, 24 дүгээр хороонд 158 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 159, 18 дугаар хороонд 166 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд 167, 19 дүгээр хороонд 168, 22 дугаар хороонд 169 дүгээр цэцэрлэгүүдийг тус тус шинээр байгуулсугай .
 
     Хоёр. Шинээр байгуулагдсан 154, 155, 156, 158, 159, 166, 167, 168, 169 дүгээр цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, тухайн цэцэрлэгүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Боловсролын газар /Д.Энхбаяр/, бүтэц, орон тоо, цалингийн санг болон боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 
 
     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР