Цэргийн тоо бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх тухай

2010-09-22 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлд хэрэгжүүлж буй "Цахим Улаанбаатар" дэд хөтөлбөрийн хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгж хороодын цэргийн тоо бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2010 оны IV улиралд багтаан бэлэн болгож, 2011 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын шинэчилсэн тоо бүртгэлээс эхлүүлж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
     Хоёр. Цэргийн тоо бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардагдах зардлыг Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
     Гурав. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР