Суурь судалгаа авах тухай

2010-09-15 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын "Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" боловсруулах тухай 2010 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г шинэчлэн боловсруулах ажлыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэхээр болсонтой холбогдуулан шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг цаг алдалгүй гарган өгч, хамтран ажиллахыг Нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
     Хоёр. Хот төлөвлөлтийн суурь судалгааны хүрээнд хороодоос авах судалгааг бодитой, чанартай гаргаж 2010 оны 09 дүгээр сарын 25-ны дотор Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд хүргэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР