Өдөрлөг зохион байгуулах тухай

2010-09-15 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монголын мянганы сорилтын сантай хамтран "Эрүүл хотыг дэмжих нэг өдөр" өдөрлөгийг 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсугай.

     Хоёр. Өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав."Эрүүл хотыг дэмжих нэг өдөр" өдөрлөгийн үеэр иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, соёл урлаг, спортын уралдаан тэмцээн явуулах, худалдаа үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нарт үүрэг болгосугай.

     Дөрөв. "Эрүүл хотыг дэмжих нэг өдөр" өдөрлөгийн арга хэмжээнд шаардагдах 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Тав. Өдөрлөгийг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.

     Зургаа. "Эрүүл хотыг дэмжих нэг өдөр" өдөрлөгийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мздээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын
15-ны өдрийн 642 тоот захирамжийн хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга:

  •  Ц.Цогзолмаа Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

  •  М.Отгонбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  •  Д.Сайнбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  •  Ж.Долгормаа УБ хотын Захирагчийн ажлын албаны Хүнс.худалдаа.үйлчилгээний хэлтсийн дарга
  •  Б.Дэлгэрбаяр УБ хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлынменежементийн хэлтсийн дарга
  •  Л.Бямбасүрэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • ·Х.Энхжаргал Замын цагдаагийн газрын дарга
  • С.Баатаржав Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  •  Ж.Ганболд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  •  Ц.Пүрэвхүү Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
  •  С.Туул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • Д.Энхбаяр Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • Ц.Ишцог Хүүхдийн ордны захирал
  •  Ж.Амгаабазар Гэрэлтүүлэг чимэглэл компаний захирал

Нарийн бичгийн дарга:

  •  Р.Ягаанцэцэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн