100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ

2015-01-22 00:00:00

БСШУЯ-ын захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Боловсролыг дэмжих төслийн хүрээнд Баянгол дүүргийн 19-р хороонд шинээр баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн нээлт боллоо. 

Тус хороонд нийт хамран сургах тойргийн 2-5 насны 135 хүүхэд байгаа бөгөөд 100 хүүхэд нь сургалт хүмүүжлийн ажилд хамрагдах боломжтой болж байна.

Ингэснээр нийт хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн 74 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боллоо.

Гэрэл зургийг /mpa.mn/