Залуус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг уриалж байна

2015-01-12 00:00:00
Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар өнгөрсөн оны 5-р сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд залуучуудын төлөө чиглэсэн олон ажлуудыг шат дараалалттайгаар хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр  "Залуусаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой !" гэсэн  уриалгыг гаргаж энэ хүрээнд олон ажлуудыг зохион байгуулахаар болсон байна. Шинэ жил, цагаан сар гээд томоохон баярууд ар араасаа үргэлжилж байгаа энэ үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болоод бусдын биед нөхөж барамгүй гэмтэл учруулах тохиолдол их гарч байгаа юм. Тиймээс залуучууд та бүхнийг энэхүү давалгаанд нэгдэж, өөрийгөө болон бусдын алтан амийг авраарай хэмээн уриалж байна.