Нийслэл, Монгол банкны хамтарсан шийдвэр удахгүй гарна

2014-12-02 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн журамд орж байгаа зарим өөрчлөлт, амины орон сууцыг ард иргэдэд хөнгөлөттэй vнээр хэрхэн олгохоор төлөвлөж буй зэрэг хvмvvсийн хамгийн их сонирхдог асуудлыг тодруулан ярилцлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах зэрэг асуудал нь ялангуяа Улаанбаатарчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг билээ.

-Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж амны орон сууцыг хамруулахаар болоод байгаа нь ялангуяа Улаанбаатарын алслагдсан дvvргийн иргэдийн хувьд хамгийн их хvсэн хvлээж, хамрагдахыг хvссэн vйлчилгээ болоод байгаа. Улаанбаатар хот энэ асуудлыг тvргэвчлэх, шуурхайлахын тулд ямар ажил хийж байгаа вэ?

-НИТХ-аас өнгөрсөн долдугаар сард орон сууцны хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрөөр Улаанбаатар хотыг орон сууцжуулахдаа vндсэн таван арга замаар асуудлыг шийдэхээр тусгасан юм.

Энэ тавын нэг гол арга нь мэдээж амины орон сууцны хөтөлбөр юм. Улаанбаатарын агаар нь цэвэрхэн, хvн амьдрах таатай нөхцөл бvрдvvлэх гол хөшvvргийн нэг нь яах аргагvй амины орон сууцны хөтөлбөр гэдгийг манай иргэд ч сайн ойлгож байгаа.

Бид Монголбанктэй энэ талаар олон удаа яриа хэлцэл хийсний vр дvнд тун удахгvй Улаанбаатар хотын захирагч, Монголбанкны ерөнхийлөгч нар энэ талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын vсэг зурах байх.

Тэр санамж бичгээр Улаанбаатар хотод амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломж бvрдэх юм. Гэхдээ энэ асуудалд нийслэлээс барих хамгийн гол шаардлага нь урьдынх шигээ утаа гаргадаг зуух, яндантай байх юм бол ипотекийн зээлд хамруулахгvй. Харин халаалт, дулаанаа цахилгаан юм уу, ялангуяа байгалийн хийгээр шийдсэн байх гол шалгуур тавих болно.

Өнөөдөр Улаанбаатар­чуудын хувьд хам­гийн ноцтой хvндрэл, бэрх­шээлийн нэг болчихоод байгаа агаарын бохирдол, утааны асуудлыг шийдэх нэг гол гарц нь шинэ тех­нологиор халуун, дулаанаа шийдсэн амины орон сууц гэж vзсэн учир бид иргэдээ эдийн засгийн аргаар дэмжихээр шийдвэрлээд байгаа юм. Нөгөөтэйгvvр өнөөдрийн эдийн засгийн хямралтай vед орон сууцны эрэлтийг дэмжсэн бодлого явуулах нь олон талын ашигтай гэж vзсэн.

Зөвхөн нийлvvлэлтийг дэмжээд явбал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Бидний хийсэн судалгаагаар орон сууцны зээлийг найм биш зургаан хувь болговол хамрагдах өрхийн тоо 100 мянга гараад явчихаар байгаа юм. Зээлийн хvvг хоёрхон хувь бууруулахад л хамрагдах өрхийн тоо хэдэн хувиар нэмэгдэх тооцоо гарч байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зvгээс найман хувийн моргейжийн зээл дээр нь ажил олгогчийн хувьд багш, эмч, цэрэг, цагдаа болон бусад төрийн байгууллагын албан хаагчдын орон сууцны зээлийг зургаан хувь болгон багасгах механизм боловсруулж, орон сууцны хөтөлбөрт оруулаад явж байна.

Одоо бид эдийн засгийн потенциал, энэ тэр юмаа харна. Яваандаа Нийслэлийн орон сууцны корпораци байгуулагдана. Тэр vед энэ асуудлыг цогцоор нь шийдээд явах боломжтой болох юм.

-Та бvхэн Нийслэлийн орон сууцны корпораци байгуулж, орон сууцны зах зээлд эрэлтийг дэмжсэн томоохон цогц бодлого явуулахаар төлөв­лөж байгаа юм байна. Энэ ажилд зөвхөн таамаг тооцооллоор ороогvй нь тодорхой. Бидэнд жишээ авахуйц бэлээхэн сайн жишээ дэлхийн олон хотуудад байгаа. Тэдний туршлагыг судалсан уу?

-Дэлхийд дахин төлөв­лөлт хийг­дсэн, тодор­хой асуудлуудыг цогцоор нь шийдсэн олон томоохон хот байна. Тэдгээр хотуудын туршлагыг судалж vзэхэд улс оронд нь тулгарсан эдийн засгийн хvндрэл бэрхшээлээс барилгын салбар, орон сууцжуулах бодлогоороо чирээд аваад гарсан бэлээхэн жишээ олон байдаг юм байна.

Бидний эхлvvлэхээр зорьж байгаа энэ ажил ч цаг vеийн тvvхэн шаардлага, Улаанбаатар хотын өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, хvн амын өсөлт, цэвэр усны хvрэлцээ, хангамж гээд олон асуудлыг эерэгээр шийдэх бvтээн байгуулалтын томоохон цогц ажил болж, тогтвортой vргэлжлээд явах боломжтой юм.

-Орон нутагт амины орон сууц­­ны зээлд хамрагдах журамд тал­байн хэм­жээнд хязгаар­лалт тавиагvй байсан. Мөн урьд­чилгаа төлбөрт ч тодорхой хөнгөлөлт vзvvлэхээр заасан юм билээ. Харин нийслэлд хэсэг бvлгээрээ нийлээд дэд бvтцээ шийд­сэн тохиолдолд илvv хөн­гөлөлт, урам­шуулал vзvvлнэ гэсэн. Энэ талаар тайлбарлахгvй юу?

-Ах дvv хамаатан садан, ажил албаараа нийлж халуун, дулаанаа эрvvл, хоргvй технологиор шийдсэн тохиолдолд илvv хөнгөлөлт, урамшуулал vзvvлж санхvvгийн механизмаар дэмжих болно. Арваас хорин айл нэгдээд орон сууцаа барихаар хамгийн сvvлийн vеийн технологиор халаалт, дулаанаа шийдчихсэн байх л юм бол бидний зvгээс ихээхэн хөнгөлөлттэй зээлд хамруулъя гэж ярилцаад эхнээс нь шийдээд явж байна.

Бас нэг онцлог яригдаж байгаа зvйл бол өнөөдөр орон сууц хvссэн иргэдээс 30 хувийн урьдчилгаа нэхээд байвал өгч чадах хvмvvсийн тоо ерөнхийдөө барагдаж байгааг тооцоолсон. Яагаад гэвэл сvvлийн хоёр жилд явагдсан найман хувийн моргейжийн зээлд бололцоотой хvмvvс нь ерөнхийлдөө хамрагдаад дуусах дөхөж байгаа.

Ялангуяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа багш, эмч, цэрэг цагдаагийн албан хаагчид ерөнхийдөө хуримтлал гэхээр юмгvй байгаа юм. Тvvнээс гадна залуу гэр бvлvvд бол юун хуримтлал манатай, аав ээжийнхээ хажууд, аль эсвэл айлын хажуу өрөө хөлсөөд л амьдарцгааж байгаа. Яг ийм хvмvvст зориулсан орон сууцны бодлого зайлшгvй хэрэгтэй байгаа юм.

Нийслэлийн орон сууцны корпорацийн бас нэг гол зарчим нь энэ асуудалд чиглэх учир сар бvр тодорхой хувиа төлөөд л яваад байвал 10-15 жилийн дараа орон сууцаа хувьчилж авах боломжтой болохоор ажлаа зохицуулаад vндсэндээ дуусч байна.

Товчхондоо хvмvvс хvссэн байшингаа захиалж бариулангуутаа урьдчилгаа 30 хувь өгөлгvйгээр шууд ороод амьдрах боломжтой болох юм. Харин гол шалгуур нь байнгын ажилтай, тогтмол орлоготой байх ёстой юм.

-Гурван жилийн өмнө Перугийн эдийн засагч Эрнендо де Сато гэдэг хvн Улаанбаатарын гэр хорооллыг судалж, эдийн засгийн vнэлгээ хийгээд “Улаанбаатарын гэр хорооллын хөрөнгө бол vхмэл хөрөнгө” гэсэн юм билээ. Ер нь ямар vндэслэлээр тэгж vнэлсэн юм бол?

-Тэр Сато гуайн тооцоогоор бол манай гэр хорооллуудын эзэмшиж байгаа vл хөдлөх хөрөнгө, газар нь нийтдээ долоон тэрбум ам. долларын ханштай юм билээ. Бидний Монголбанктай хийж байгаа яриа хэлцлийн нэг гол механизм нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад оршиж байгаа юм.

Өнөөдөр газартай мөртлөө тvvнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггvй, тvvнийгээ барьцаалж чаддаггvй байдал өнөөдөр ч vргэлжилсэн хэвээр байгаа. Яагаад гэвэл өнөөдөр манай арилжааны банкууд газрыг барьцаалан зээл олгох, худалдаж авах ямар ч сонирхолгvй байгаа.

Хэрэв иргэдийн банкинд барьцаалсан газрыг нийслэл дуртай vедээ худалдаж авна гэдэг ч юм уу, vнийн доод тvвшингээр тогтоогоод өгчихвөл тvvнийг барьцаалах эдийн засгийн босго бий болох юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт одоогоор 29 байршилд хийгдэхээр болж, ажил нь эхлээд явж байгаа. Гэхдээ энэ 29 байршил нь Улаанбаатарын багахан хэсгийг эзэлж байгаа. Ер нь цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил vргэлжлээд яваад байх уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ерөнхий хугацааг бид зургаан жил гэж тооцоолж байгаа. Ер нь бол энэ орон сууцны хөтөлбөр ч 2020 он хvртэл гэсэн цагийн хvрээнд vргэлжилнэ. Яагаад гэвэл тэрнээс цааш дахиад өөр зорилт, хэрэгжvvлэх ажил гарч ирэх нь тодорхой.

Тийм ч учраас одоо хэрэгжvvлж байгаа бvх ажлыг 2020 он гэсэн ерөнхий рамд зангидаад явж байгаа. Бvтээн байгуулалтын хугацааг ч 2012 оноос гэж тооцвол дунджаар найман жил гэж тооцоолж, бvх төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа.

-Хэсэг сэтгvvлчид нийлээд бэсрэг хотхон байгуулсныг vзэж, дуулсан. Хэрвээ хэсэг бvлгээрээ нийлээд халуун, дулаанаа шийдчихвэл иймэрхvv санал, санаачлагыг хотын зvгээс бvх талаар дэмжих юм байна гэж ойлгож болох нь ээ?

-Хэрвээ vнэхээр иргэд санаачлагаараа нэгдээд инженерийн байгууламжаа орчин vеийн техникийн дэвшлээр шийдчихвэл хотын зvгээс бvх талаар дэмжихэд бэлэн байгаа. Ганцхан болзол нь нvvрс огтхон ч тvлэхгvй, ганц яндан ч байх ёсгvй юм.

Одоо vед цахилгаан халаагуур, нарны эрчим хvч, байгалийн хий гээд амины орон сууцны халуун дулааныг шийдэх маш олон эх сурвалж хангалттай гараад ирсэн.

Хамгийн гол нь тэдгээрийн дундаас найдвартай, тасралтгvй ажиллах боломжтой технологийн өндөр дэвшилд суурилсан инженерийн байгууламжаа л манай иргэд шийдэх ёстой. Энэ шалгуурыг л хангасан нөхцөлд бидний Монголбанктай ярилцаж, удахгvй тодорхой болох зээлэнд хамрагдах бvрэн боломжтой болно.

-Таны энэ яриаг уншаад хvмvvс газраа ямар vнэтэйг мэдэх гэж, болж өгвөл банкинд барьцаалах боломж юу байна гээд л шуугилдах байх даа. Ер нь ингэхэд өнөөдөр газрыг хэрхэн, яаж vнэлж байгаа юм бэ?

-Одоо бол захиргааны журмаар юм уу дээрээс тогтоочихсон суурь vнэлгээ байгаа л даа. Гэхдээ тэрхvv суурь vнэлгээ олон тохиолдолд бодит байдалтай нийцдэггvй л дээ. Тийм ч учраас бид газрыг бодит vнэлгээтэй болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Монголбанктай тодорхой яриа хэлцэл хийгээд явж байна.

Өнөөдөр та газраа банкинд тавиад алдчихлаа гэхэд тухайн банк тэр газрыг зарж борлуулах бvрэн боломжтой байж гэмээнэ л таны газар барьцаа болж, эдийн засгийн эргэлтэд орж байна гэсэн vг. Тэгэхгvй баахан vхмэл газартай болчихвол барьцаанд авсан банк нь дампууураад алга болно шvv дээ.

Тэгэхээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ерөнхий зvйлд нь Улаанбаатар хотын зvгээс хэрхэн оролцох вэ гэвэл тэр газрыг тодорхой vнээр худалдан авах баталгаа гаргаад өгчихвөл банкууд “Энэ хvний ийм газрыг бид барьцаанд авчихсан юм.

Одоо танайх энэ газрыг ав” гэхэд нь хот тодорхой мөнгө гаргаж банкны өрийг хаан газраа аваад тэр газар дээр дахин төсөл хийгээд цааш нь зараад явбал хэд дахин ашигтай байх боломжтой. Ер нь судлаад байвал маш их боломж байгаа юм. Нийслэлийн зvгээс олон ажил төлөвлөж байгаа, хэрэгжvvлж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа.

-Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ. Өөрөөр хэлбэл Монголбанктай эцсийн тохиролцоонд хэзээ хvрэх бол?

-За ямар ч гэсэн олон удаагийн уулзалт их ажил хэрэгч байдлаар болсон. Хамгийн гол нь эдийн засгийн механизмаа маш зөв тогтоох ёстой юм. Орон сууцны их эрэлтийг дэмжсэн, эдийн засгийн механизм бий болгох асуудлыг олон талаас маш нухацтай, ямар ч алдаа мадаггvй шийдэх ёстой.

Энэ бол шууд vйлдвэрлэгчдэд олгодог зээлтэй адилгvй юм л даа. Урьд өмнө нь ерөөсөө байгаагvй зvйл шvv дээ. Хамгийн гол нь хотын захиргаа, Монголбанк хоёр тун удахгvй энэ талын шийдвэрээ гаргаж Улаанбаатарчууддаа мэдээлнэ гэдгийг эцэст нь хэлье.

Д.Түвшин