Хөрөнгө гаргах тухай

2010-12-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын шилдэг ажилтнуудад олгож байх "Нийслэлийн тэргүүний ажилтан" цолны тэмдгийг батлагдсан эх загварын дагуу 2000 ширхэг хийлгэхийг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.

     2."Нийслэлийн тэргүүний ажилтан" цолны тэмдэг хийлгэхэд шаардагдах 8.0 /найман сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР