“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн болон бусад албаныхан оролцов.
2018 -оны 1 -р сарын 24
ДЭЛГЭРЭНГҮЙ