Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна
Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын Захиргаатай хамтран есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улсыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж байна.
2021 -оны 9 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзав.
2021 -оны 9 -р сарын 10
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
2021 -оны 9 -р сарын 7
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга АНУ-ын “Team Rubicon” байгууллагын багийнхантай уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар АНУ-аас Монгол Улсад ирсэн “Team Rubicon” байгууллагын багтай уулзлаа. Тус байгууллага нь гамшгийн үед түргэн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай сайн дурын гишүүдээс бүрддэг, төрийн бус байгууллага юм.
2021 -оны 8 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ногоон хотууд 2021” олон улсын хурал боллоо
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зохион байгуулсан “ЕСБХБ-ны Ногоон хотууд 2021” олон улсын цахим хурал зургадугаар сарын 8-9-нд боллоо. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, Улаанбаатар хотын ногоон хотын хөгжлийн бодлого хийгээд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.
2021 -оны 6 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Азийн сангийн төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
2021 -оны 6 -р сарын 4
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Эрхүү хотноо үргэлжилж байна
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа өнөөдөр Эрхүү хотноо амжилттай үргэлжилж байна.
2021 -оны 5 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког өнөөдөр хүлээн авч уулзав.
2021 -оны 4 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Новосибирск хотноо үргэлжилж байна
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа 2021 оны хоёрдугаар сарын 25-нд хоёр улсын нийслэл Улаанбаатар, Москва хотоос эхэлсэн бол өнөөдөр Новосибирск хотноо амжилттай үргэлжилж байна.
2021 -оны 3 -р сарын 25
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2021 -оны 3 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт Найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас 10 дугаар сарыг дуустал найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибрск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста зэрэг хотуудтай зохион явуулах юм байна.
2021 -оны 2 -р сарын 25
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот 1957 онд Москва хоттой анх ах дүүгийн харилцаатай болсон. Түүнээс хойш Новосибирск, Эрхүү, Улаан-Үд, Казань зэрэг 10 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай бөгөөд тус хотуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд бид ОХУ-тай боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Цаашид хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хотуудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
2021 -оны 2 -р сарын 4
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархалтай байгаагаа дурдав.
2021 -оны 2 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
2021 -оны 1 -р сарын 28
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоож өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт болон боловсролын салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа дурдав.
2021 -оны 1 -р сарын 27
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Сандагсүрэн: Нийслэл саарал ус түлхүү ашиглах бодлого барина
Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа.
2021 -оны 1 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Талууд Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудад Япон Улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа цохон тэмдэглэсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
2021 -оны 1 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар солил солилцлоо.
2020 -оны 12 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа.
2020 -оны 12 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур. Нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход мөн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
2020 -оны 11 -р сарын 10
204
ДЭЛГЭРЭНГҮЙ