Үнэлгээний хороо байгуулах тухай

2014-08-12 00:00:00
2014 оны 08 сарын 12  өдөр                                                             дугаар А/690                                                     Улаанбаатар хот
 
Үнэлгээний хороо байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжигдэх нийслэлийн Засаг даргын 2014 оны А/628 дугаар захирамжаар батлагдсан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн техник, тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн  асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
08 дугаар сарын 12-ны өдрийн
А/690 дүгээр  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ТЕХНИК,
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
 СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО 
 
 
 
Дарга:                               Ц.Энхцэнгэл Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:                    Д.Баярсайхан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн
     
  Т.Хонгорзул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн
     
  Д.Оюунчимэг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  9 дүгээр хороо, 23-51 тоотод оршин суугч, иргэн /зөвшилцснөөр/
     
Нарийн бичгийн дарга:                                        С.Мөнхсүлд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн