Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                       дугаар А/682                                                    Улаанбаатар хот
 
 
Тээврийн хэрэгсэл  балансаас
балансад шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар  тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн  түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын балансад  бүртгэлтэй 28 624 514 /хорин найман сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун арван дөрвөн/  төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг данс бүртгэлээсээ хасч, Багануур дүүргийн “Автожим” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт  шилжүүлэхийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ /Д.Энхсайхан/-т зөвшөөрсүгэй.
 
2.Балансаас балансад шилжин ирж буй тээврийн хэрэгслүүдийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг Багануур дүүргийн “Автожим” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Д.Батнасан/-т үүрэг болгосугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                               Н.БАТАА

Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
08 дугаар сарын 05-ны өдрийн
А/682 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
Байгууллага: “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын балансаас Багануур дүүргийн “Автожим” НӨҮГ-ын балансад
                                                                                                                                            /төгрөгөөр/
 
Эд хөрөнгийн нэр Ашиглалтанд орсон он Арлын дугаар  
Улсын дугаар
 
Тоо ширхэг
Бүртгэлийн үнэ Хуримтлагдсан элэгдэл Үлдэгдэл үнэ
1 Бага оврын трактор 2013 L7S35403130305728 14-45 УБ 1 15.900.000 831807,8 15.068.192,2
2 Хино маркийн Хог тээврийн машин
/Хог шахдаг/
2007 FX1JGB 10282 77-09 УБВ 1 12.724.514 12.724.514 0
  Нийт дүн         28624514 13556321,8 15068192,2