Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                                          дугаар А/679                                              Улаанбаатар хот
 
 
Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.3, 32.5.1, 32.5.2, 32.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр  Чингэлтэй дүүргийн 7, Баянгол дүүргийн              11, 23  дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  замын зурваст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг хавсралтаар баталсугай.
 
2.Хавсралтад дурьдсан 5 иргэнд олгох 691 361 975 /Зургаан зуун ерэн нэгэн сая гурван зуун жаран нэгэн мянга есөн зуун далан тав/ төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөрт/ үүрэг болгосугай.     
                                                                               
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                    Н.БАТАА

 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
08 дугаар сарын 05-ны өдрийн
А/679 дүгээр захирамжийн хавсралт
                                                                                         
 
 
 
ЗУРАГТЫН ШИНЭ ЭЦСИЙН БУУДЛААС БАЯНХОШУУ ЧИГЛЭЛИЙН 4.6 КМ АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛТЫН АЖЛЫН ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
                                                
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Авто замын трасст орсон газрын үнэлгээ  
Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ  /м2/ Үнэ
/төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
 
1
Гүнчин Шинэхүү           / ЧВ64032961 / БГД, 23-р хороо Зүүн Ард Аюуш 25-8 гудамж 168 тоот  
12 260 932
 
2 929 321
 
200 м2
 
 
2 640 000
 
Өмчилсөн
 
 
 
 
17 830 253
 
2
 
Чогсомжав Энхболд / ЧИ77042773 /
 
ЧД 7-р хороо Хувьсгалчдын Г-10 14 тоот
 
 
47 932 408
 
 
-
 
 
 
31 м2
 
 
-
 
 
Эзэмших
 
 
-
 
 
47 932 408
 
3
Сэндэнхүү Билэгт       / УХ65011063 / БГД, 23-р хороо Зүүн Ард Аюуш 25-12 гудамж 367А тоот  
190 687 133
 
14 553 913
 
331 м2
 
4 369 200
 
Өмчилсөн
 
-
 
209 610 246
4  
Ганболд Баяржаргал /ЧО72102200/
 
БГД, 23-р хороо Зүүн Ард Аюуш 25-8-178б тоот
 
 
367 584 400
 
 
-
 
 
183 м2
 
 
2 415 600
 
 
Өмчилсөн
 
 
-
 
 
370 000 000
5  
Отгонбаатар Батзориг                   / ДЗ73054303 /
 
ЧД 7-р хороо Хувьсгалчдын Г-ын 120б тоот
 
 
39 155 633
 
 
4 695 035
 
 
162 м2
 
 
2 138 400
 
 
Өмчилсөн
 
 
-
 
 
45 989 068
 
Нийт-5
 
657 620 506
 
 
22 178 269
 
 
907
 
11 563 200
 
-
 
-
 
691 361 975