Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                              дугаар А/678                                                Улаанбаатар хот
 
 
Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл,  Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:       
 
1. Монгол болон Япон улсын Засгийн газар хоорондын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1160340 тоот гэрээгээр Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 10, 17, 19, 22, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамжин хийгдэж байгаа “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн цэвэр ус дамжуулах шугамын трасст орсон иргэдийн өмчилсөн газар дээрх үл хөдлөх болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтад дурьдагдсан иргэдэд олгох нөхөх олговрын 41769336 /дөчин нэгэн сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
                                                                                     
 
 
         
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                 Н.БАТАА

 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
08 дугаар сарын 05-ны өдрийн
А/678 дугаар захирамжийн хавсралт
                                                                                                                       
 
 
 
 “УБ ХОТЫН УНДНЫ УСЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАЧУУРТЫН ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ”-ИЙН ЦЭВЭР УС
ДАМЖУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН
ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ
 
Д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг,
хашааны дугаар
Эдэлбэрийн
хэлбэр
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ  
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг/
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Хавдраах Завод БЗД-ийн 2-р хороо 1-76 тоот өмчлөх - 1362900 - - - 1362900
2 Гялбуу Сарангэрэл БЗД-ийн 2-р хороо Цэргийн хотхон 2-74А тоот өмчлөх - 379600 - - - 379600
3 Дүвжир Батбаяр БЗД-ийн 2-р хороо Цэргийн хотхон 2-74 тоот өмчлөх - 1659200 - - - 1659200
4 Гомбо Золжаргал БЗД-ийн 2-р хороо Цэргийн хотхон 2-72Б өмчлөх - 1690500 - - - 1690500
5 Пуужин Туяа БЗД-ийн 2-р Цэргийн хотхон 2-71 тоот өмчлөх - 900300 - - - 900300
6 Банди Пуужин БЗД-ийн 2-р Цэргийн хотхон 2-71 тоот өмчлөх - 694000 - - - 694000
7 Дорж Оюунцэцэг БЗД-ийн 5-р хороо Монос 2-12 тоот өмчлөх - 822500 - - - 822500
8 Ширчин Мөнхбаяр БЗД-ийн 5-р хороо Монос 2-72 тоот өмчлөх - 959000 - - - 959000
9 Буянхишиг Өлзийбаяр БЗД-ийн 2-р хороо Цэргийн хотхон 2-73 тоот өмчлөх - 1470600 - - - 1470600
10 Жаргалсайхан Буяннэмэх БЗД-ийн 2-р хороо  2-65 тоот өмчлөх - 664300 - - - 664300
11 Сүхцогвоо Сансар БЗД-ийн 2-р хороо  2-65 тоот өмчлөх - 442900 - - - 442900
12 Чүлтэм Гомбогүр БЗД-ийн 5-р хороо Хоршооллын хотхон 62-8 тоот эзэмших - 2129400 - - - 2129400
13 Огоот ХХК БЗД-ийн 22-р хороо эзэмших - 5502000 - - - 5502000
14 Д.Цогтбаатар БЗД-ийн 5-р хороо Моносын 1-5 тоот өмчлөх - 646870 - - - 646870
15 Дагва Ганбаяр БЗД-ийн 2-р хороо, Цэргийн хотхон гудамж 44 тоот өмчлөх - 790850 - - - 790850
16 Батмөнх Долгор БЗД-ийн 4-р хороо, Цэргийн хотхон гудамж 216 тоот өмчлөх - 1212288 - - - 1212288
17 Шонш Мөнгөнсүх БЗД-ийн 22-р хороо Алтан-Өлгий 8-85 тоот өмчлөх - 1591300 - - - 1591300
18 Буян-Арвижих хийд БЗД 20-р хороо, Гачуурт тосгон эзэмших - 2654428 - - - 2654428
19 Нянтай Цэвээндорж БЗД-ийн 22-р хороо Алтан-Өлгий склад 1-8 тоот өмчлөх - - 199 2626800 - 2626800
20 Далхжав Алтангэрэл БЗД-ийн 5-р хороо Монелын 2-25 тоот өмчлөх - - 303 3999600 - 3999600
21 Гантөмөр Эрдэнэчимэг БЗД-ийн 5-р хороо Моносын 1-4А тоот өмчлөх - - 277 3656400 - 3656400
22 Дагва Гантөмөр БЗД-ийн 5-р хороо Моносын 1-4В тоот өмчлөх - - 229 3022800 - 3022800
23 Гантөмөр Эрдэнэбаатар БЗД-ийн 5-р хороо Моносын 1-4Б тоот өмчлөх - - 219 2890800 - 2890800
  Нийт-23       25572936 1227 16196400   41769336