Барилга хот байгуулалтын сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                                дугаар А/675                                              Улаанбаатар хот
 
 
Барилга хот байгуулалтын сайдын
багцаас нийслэлийн Засаг даргад эрх
 шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын
төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны “Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 124 дүгээр тушаалыг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Барилга, хот байгуулалтын  сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                           Н.БАТАА   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
08 дугаар сарын 05-ны өдрийн
А/675 дугаар  захирамжийн хавсралт
 
 
 
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖИХ  БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТАЫН САЙДААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
                                                                                                     /Сая төг/
 
 
 
Д/д
 
 
 
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал байршил
 
Эхлэх, дуусах хугацаа
 
 
Төсөвт өртөг
  Багц 1   495.1
1 “Өнөр 11” СӨХ 11 дүгээр байрны 3 дугаар орц  /СХД/    
2 “Өнөр бүл” СӨХ 23 дугаар байрны 3 дугаар орц /СХД/    
3 “Есөн эрдэнэ” СӨХ 9 дүгээр байрны 9 дүгээр орц /СХД/    
4 “Их мандал” СӨХ 5 дугаар байр /СХД/    
5 “Өргөө 14” СӨХ 13 дугаар байр /БГД/    
6 “Найрамдал” СӨХ 21 дүгээр байрны 1 дүгээр орц /БГД/ 2014 495.1
7 “Далт” СӨХ 19б байр /БГД/    
8 “Ногоон нуур” СӨХ 21 дүгээр байр /ЧД/    
9 “Бага тойруу 1” НАХЯ 41 дүгээр байр /ЧД/    
10 “Ирээдүй-3” СӨХ 9 дүгээр байр /ЧД/    
11 “Бүрэн” СӨХ 45 дугаар байр    
  Багц 2   871.0
1 “Асар” СӨХ 21 дүгээр байр 1,4 дүгээр орц /БЗД/    
2 “Улаанхуаран” СӨХ 25 дугаар байр /БЗД/    
3 “Цахиур” СӨХ 65 дугаар байр /БЗД/    
4 “Мандах2” СӨХ 22а байр /БЗД/    
5 “Сансар өргөө” СӨХ 58 дугаар байр /БЗД/    
6 “Сансар 956” СӨХ 9 дүгээр байр /БЗД/    
7 “Хайрхан” СӨХ 24 дүгээр байр /БЗД/ 2014 871.0
8 “Соёмбо” СӨХ 12б байр /БЗД/    
9 “Сүлд 115” СӨХ 29 дүгээр байр /БЗД/    
10 “Оргил дэнж” СӨХ 7 дугаар байр /БЗД/    
11 “ЖМБО” СӨХ 18 дугаар байр /БЗД/    
12 “Хатантуул” СӨХ 72 дугаар байр /БЗД/    
13 “Мичид” СӨХ 1 дүгээр байрны 2,3 дугаар орц /БЗД/    
14 “Хаш өргөө” СӨХ-ны 2 дугаар байр    
  НИЙТ ДҮН   1,366.1