Хөрөнгө гаргах тухай

2014-08-04 00:00:00
2014 оны 08 дугаар сарын 04                                                        А/666                                                     Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, “е”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх батлагдсан 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааны тодорхой үе шатны ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж эхлүүлсэнтэй холбогдуулан “Газар өмчлөлийн цахим систем”-ийн хүчин чадлыг сайжруулж, шаардлагатай нэмэлт тоноглол гүйцэтгэх ажлыг зохион байгуулсугай.
 
2. Системийн сайжруулалт хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж хүчин чадлын нэмэгдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /С.Бат-Өлзий/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3. Системийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах 11 569 000 /арван нэгэн сая таван зуун жаран есөн мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                           Н.БАТАА