Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай

2014-08-01 00:00:00
2014 оны 08 сарын 01 өдөр                                                            дугаар А/660                                                                       Улаанбаатар хот
 
Ашиглалтын шаардлага хангахгүй
орон сууцны барилгыг дахин төлөвлөж
барилгажуулах тухай
 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.6 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 4.1 дэх заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           Нэг. Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн орон сууцны зориулалттай дараах барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулсугай. Үүнд:
 
            1. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байр;
 
            2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн   1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 16, 17, 18 дугаар байр;
 
          3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн    4, 8, 9, 15, 19 дүгээр байр,  Арьс ширний 25, 26 дугаар байр;
 
           Хоёр. Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлсүгэй.
 
       Гурав. Уг захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                        ОРЛОГЧ                                                           Н.БАТАА