“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

2014-07-30 00:00:00
2014 оны 7 дугаар сар 30                                                                             А/655                                                                Улаанбаатар хот
 
 
“Авто худалдааны цогцолбор”
ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа авто
 худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын
талаар авах зарим арга хэмжээний тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Авто худалдааны цогцолбор барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1.Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн хамгаалалтын хашаа, авто зогсоолын хуваарийг хавсралтаар баталсугай.
 
        2.Хавсралтад тусгагдсан захиалагчдын авто зогсоол өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд  захиалагчийн хяналт тавьж, хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр санхүүжүүлж 2014 оны  10 дугаар сарын 01-ний дотор хийж дуусгахыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ /Д.Байдраг/-т үүрэг болгосугай.
 
              3.Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
          4.Дээрх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангахад үндсэн чиг үүргийн  хүрээнд хяналт тавьж хамтран ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т үүрэг болгосугай.
 
            5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг тооцож ажиллахыг, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай. 
 
 
 
 
                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                   САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                                   АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                                   ОРЛОГЧ                                                           Н.БАТАА               
                                                                        
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                              07 дугаар сарын 30-ны өдрийн
                                                                               А/655 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН АВТО ЗОГСООЛ,
ХАМГААЛАЛТЫН ХАШАА БАРИХ АЖЛЫН ЭХНИЙ
ЭЭЛЖИЙН АЖИЛ
 
 
Хийгдэх ажлууд Хугацаа Тоо хэмжээ /м.кв/
1 Авто худалдааны цогцолбор доторх авто зогсоол барих ажил-1а блок 2014.10.01 32,400
2 Авто худалдааны цогцолбор доторх авто зогсоол барих ажил-1б блок 2014.10.01 46,500
3 Авто худалдааны цогцолбор доторх авто зогсоол барих ажил-2а блок 2014.10.01 70,000
 
4 Авто худалдааны цогцолбор доторх авто зогсоол барих ажил-2а блок 2014.10.01 56,000
  Нийт   204,900
 
 
 
 
Хийгдэх ажлууд Хугацаа Тоо хэмжээ /м/
 
1 Авто худалдааны цогцолборын хамгаалалтын хашаа барих ажил-Хашаа 1 2014.10.01 1200
2 Авто худалдааны цогцолборын хамгаалалтын хашаа барих ажил-Хашаа 2 2014.10.01 1200
3 Авто худалдааны цогцолборын хамгаалалтын хашаа барих ажил-Хашаа 3 2014.10.01 1200
4 Авто худалдааны цогцолборын хамгаалалтын хашаа барих ажил-Хашаа 4 2014.10.01 1200
  Нийт   4800