Дулаалгын аян зохион байгуулах тухай

2014-07-29 00:00:00
2014 оны 7 дугаар сар 29                                                                          А/654                                                                   Улаанбаатар хот
 
Дулаалгын аян зохион байгуулах тухай
 
 
             Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2  дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1. Нийслэлд ажиллаж амьдарч буй албан байгууллага, аж ахуйн нэгж,  айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах   замаар дулаан хэмнэдэг  зөв дадалд бүх нийтийг уриалах   зорилгоор  2014  оны 09  дүгээр  сарын         15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд  “Дулаан, эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая”  уриатай иргэд, олон нийтийн санаачлагыг өрнүүлсэн  аяныг нийслэлийн бүх дүүрэгт, аяны нээлт үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулахыг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч. Батсайхан/-нд даалгасугай.
 
           2. Энэхүү аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгдүгээр, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
           3. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 23.262.000 /хорин гурван  сая хоёр зуун жаран хоёр мянган/  төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар  /Ё.Гэрэлчулуун/-т   зөвшөөрсүгэй.  
 
            4. Тус аяныг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн  Засаг даргын тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
 
            5. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган, аяны үр дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 11 дүгээр сард багтаан тайлагнахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
                                                              
 
 
 
                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                 САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                                 АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                                 ОРЛОГЧ                                                         Н.БАТАА
 
 
 

                Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                                           ................сарын ........-ны өдрийн
                                                                       ...................захирамжийн 1 дүгээр
                                                                                               хавсралт
 
 
 
 
ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
д/д Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хариуцах эзэн
1  Агаарын бохирдлыг бууруулах талаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийгдэж буй ажлыг иргэдэд сурталчлах шинэ дэвшилт техник, технологийг танилцуулах үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулна. IX/12 - IX/15  
 
НАЧА, Дүүргүүд, ААН байгууллага
1 Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, албан байгууллагуудын байр, нийтийн орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, дулаан хэмнэлтийн зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор нийслэлийн  дүүргүүдэд тус бүрт сурталчилгааны өдөрлөг зохион байгуулна.
 
IX/15 - IX/30  
 
НАЧА, Дүүргүүд
2 Аяны хүрээнд дүүрэг тус бүрт өдөрлөгийн хуваарийг заасан зарлалын анонс хийлгэж өлгөнө.
 
IX/1 - IX/30  
НАЧА, Дүүргүүд
3 Орон байрны дулаалга, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, хий түлш, сайжруулсан түлшний  талаар боршур хэвлүүлж, өдөрлөгийн үеэр иргэдэд  хүргэнэ.
 
IX/15 - IX/30  
НАЧА
4 Байгал орчны чиглэлээр хэвлэгддэг “Ногоон гэрэл” сэтгүүлд  орон байрны дулаалгын талаар материал хэвлүүлж, өдөрлөгийн үеэр иргэдэд  хүргэнэ. IX/15 - IX/30  
НАЧА
5 Сонинд орон байрны дулаалгын талаар материал хэвлүүлж, өдөрлөгийн үеэр иргэдэд тараана.
 
VIII/20 -   IX/30  
НАЧА
6 Эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг бууруулах, гэр орон сууцыг хэрхэн зөв дулаалах талаар мөн шинэ дэвшилтэт технологи, дулаалгын материал, стандартуудыг танилцуулж, мэдээлэл өгнө.
 
IX/15 - IX/30  
НАЧА, Аж ахуйн нэгж байгууллагууд
7 Бохирдлыг бууруулдаг, эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологиийн  бүтээгдэхүүн нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүд өдөрлөгт оролцож сургалт сурталчилгаа явуулна.
 
IX/03 - IX/09  
НАЧА, Аж ахуйн нэгж байгууллагууд
8 Аяны хүрээнд орон байраа хэрхэн дулаалах талаар болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэх талаар богино хэмжээний /10-15 мин/ баримтат кино хийлгэж, тевевизээр цацна. IX/1 - IX/3020  
НАЧА, Телевизүүд
9 Орон байраа дулаалахыг уриалсан мөн дулаалгын аяны хуваарийг зарласан 2 төрлийн шторк хийлгэж, телевизээр цацна. Аяны хуваарийг мөн FM-үүдээр зарлана.
 
VIII/15  -   IX/20  
НАЧА, FM-үүд
10 Аяны хүрээнд хийгдсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, захирамжийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийг байгуулж, аяны тайланг гаргаж удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна.
 
IX/20- /XI/01  
НАЧА
 
 
 
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН АЛБА
                                                                    Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                     ................сарын ........-ны өдрийн
                                                                     ..................захирамжийн 2  дугаар
     хавсралт
 
 
 
ДУЛААЛГЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн дарга: Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
 
Гишүүд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
 
  Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар
 
  Гэр хорооллын хөгжлийн газрын дарга
 
  Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал  / зөвшилцсөнөөр/
 
  Захирагчийн  албаны Гэр хороолол дахь албадын дарга нар
   
  Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын   дарга
 
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны гүйцэтгэх захирал  / зөвшилцсөнөөр/
 
 
Нарийн бичгийн дарга: Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга