Барилга хот байгуулалтын сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай

2014-07-28 00:00:00
2014 оны 7 дугаар сар 28                                                                           А/650                                                                  Улаанбаатар хот
 
 
Барилга хот байгуулалтын сайдын
багцаас нийслэлийн Засаг даргад эрх
шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын
төсөл арга хэмжээг  зохион байгуулах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны “Жагсаалт шинэчлэн батлах болон эрх шилжүүлэн хэрэгжүүлэх тухай” 98 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Баянзүрх дүүргийн орон сууцны барилгын дээвэр, гадна өнгө, цахилгаан шатны засварын 423,3 сая төгрөгийн төсөл, арга хэмжээний эрхийг нийслэлийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
           2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                               САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                               АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                               ОРЛОГЧ                                                                    Н.БАТАА