Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2014-07-28 00:00:00
2014 оны 7 дугаар сар 28                                                                        А/649                                                                     Улаанбаатар  хот
 
Хөрөнгө оруулалтын ажлыг
зохион байгуулах тухай
 
               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
               1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс боловсруулах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах авто замын зураг төслийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
           2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
 
                 3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 
                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                          САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                                          АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                                          ОРЛОГЧ                                                                    Н.БАТАА
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ  БАРИГДАХ
АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                                                                                                         /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Авто замын зураг төсөл 3,0 км /БЗД, 19 дүгээр хороо/ 2014 60.0
2 Авто замын зураг төсөл 2,8 км /БЗД, 24 дүгээр хороо/ 2014 56.0
3 Авто замын зураг төсөл 2,5 км /БЗД, 9 дүгээр хороо/ 2014 50.0
      166.0