Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                      А/645                                                                             Улаанбаатар хот
 
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн
талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай
 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 02, 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 25 /хорин тав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
            2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
         3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/204 дүгээр захирамжийн иргэн Ш.Үнэнбатад, 2014 оны А/236 дугаар захирамжийн  Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-д, 2009 оны 214 дүгээр захирамжийн Ус сувгийн удирдах газарт, 2013 оны А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Батсүхэд, 2010 оны 423 дугаар захирамжийн иргэн М.Алтанхүүд, Д.Лхагвасүрэнд, А.Сүмбээд, Б.Батдэлгэрт, Д.Лхагважавд, 2011 оны 676 дугаар захирамжийн Хүүхдийн хөгжил хамгааллын төвд, 2010 оны 747 дугаар захирамжийн Хүрээ мэдээлэл технологийн дээд сургуульд, 2011 оны 908 дугаар захирамжийн Энэрэл баялаг ХХК-д, 2013 оны А/1050 дугаар захирамжийн Номин тав трейд ХХК-д, 2012 оны А/63, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 105 дугаар захирамжийн 176 дугаар цэцэрлэгт, 2014 оны А/204 дүгээр захирамжийн Тэсо ХХК-д, 2014 оны А/388 дугаар захирамжийн Милко ХХК-д, 2009 оны  301 дүгээр захирамжийн Баян жонш ХХК-д, 2005 оны 183 дугаар захирамжийн Шим ХХК-д, 2010 оны 877 дугаар захирамжийн Их-Өртөө ХХК-д, 2007 оны 130 дугаар захирамжийн Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГазарт хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
........... сарын ……...-ны өдрийн
……...... захирамжийн хавсралт
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
Д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх зориулалт, талбайн хэмжээ /м2/ Өмнөх шийдвэр
Баянгол дүүрэг
1 Ш.Үнэнбат 12 Үйлчилгээтэй орон сууц 583 5 Эзэмшүүлэх 468 НЗД-ын 2014 оны А/204
2 Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК 20 Гараж, агуулах, аж ахуй 5220 5 Эзэмшүүлэх 4670 НЗД-ын 2014 оны А/236
Баянзүрх дүүрэг
3 Ус сувгийн удирдах газар 5 Орон сууц 2649 5 Эзэмшүүлэх Лаборатори НЗД-ын 2009 оны 214
4 Г.Батсүх 6 Үйлчилгээ 322 5 Эзэмшүүлэх 200 НЗД-ын 2013 оны А/1143
5 М.Алтанхүү 19 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2010 оны 423
6 Д.Лхагвасүрэн 19 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2010 оны 423
7 А.Сүмбээ 19 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2010 оны 423
8 Б.Батдэлгэр 19 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2010 оны 423
9 Д.Лхагважав 19 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2010 оны 423
10 Хүүхдийн хөгжил, хамгааллын төв 2 Контор 982 15 Эзэмшүүлэх 700 НЗД-ын 2011 оны 676
11 "Хүрээ" мэдээлэл, холбооны технологийн дээд сургууль 2 Орон сууц 1140 5 Ашиглуулах Сургууль НЗД-ын 2010 оны 747
12 Энэрэл баялаг ХХК 5 Үйлчилгээтэй орон сууц 1313 5 Эзэмшүүлэх 700 НЗД-ын 2011 оны 908
Сонгинохайрхан дүүрэг
13 Номин тав трейд ХХК 20 Үйлчилгээ 5000 2 жил 6 сар Эзэмшүүлэх Үйлдвэрлэл НЗД-ын 2013 оны А/1050
14 176 дугаар цэцэрлэг 31 Цэцэрлэг 1388 5 жил Эзэмшүүлэх /1055м2/,          
/403м2/
НЗД-ын 2012 оны А/63 ДЗД-ын 2012 оны 105                   
15 Тэсо ХХК 18 Аж ахуй 2512 4 жил 9 сар Эзэмшүүлэх Тэсо ХХК 3891м2 НЗД-ын 2014 оны А/204
16 Милко ХХК 18 Үйлдвэрлэл 1379 4 жил 9 сар Эзэмшүүлэх
17 Милко ХХК 18 Үйлдвэрлэл 1098 4 жил 9 сар Эзэмшүүлэх Милко ХХК 4365м2 НЗД-ын 2014 оны А/388
18 Милко ХХК 18 Үйлдвэрлэл 1230 4 жил 9 сар Эзэмшүүлэх
19 Милко ХХК 18 Үйлдвэрлэл 2037 4 жил 9 сар Эзэмшүүлэх
20 Баян жонш ХХК 19 Орон сууц 1100 5 жил  Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2009 оны 301
Сүхбаатар дүүрэг
21 Шим ХХК 8 Үйлчилгээтэй, орон сууц 1444 5 Эзэмшүүлэх Шим ХХК            /2330 м2/ НЗД-ын 2005 оны 183
22 Сэлбэ хотхон-16 СӨХ 8 Орон сууцны орчны газар 1336 5 Ашиглуулах
Хан-Уул дүүрэг
23 Их-Өртөө ХХК 3 Орон сууц, үйлчилгээ 37810 5 Эзэмшүүлэх Аж ахуй НЗД-ын 2010 оны 877
24 Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ 8 Орон сууц 5000 5 Эзэмшүүлэх Туршилт, Үйлдвэрлэл
10000 м2
НЗД-ын 2007 оны 130
25 Нийслэлийн боловсролын газар 8 Сургууль, цэцэрлэг 5000 15 Эзэмшүүлэх