Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                         А/643                                                                         Улаанбаатар хот
 
 
Газар эзэмшүүлэх эрхийг
баталгаажуулах тухай
 
 
             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны  03 дугаар сарын 14, 05 дугаар сарын 07,  06 дугаар сарын 02,  06 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 24 /хорин дөрөв/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
 
            2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
             3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/206, 2014 оны А/437 дугаар захирамжийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 2013 оны А/368 дугаар захирамжийн иргэн Д.Баасандоржид, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 301 дүгээр захирамжийн Рокмон ХХК-д, 2011 оны 355 дугаар захирамжийн Бат бэх пейнт ХХК-д, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/130 дугаар захирамжийн иргэн И.Отгонбатад, 2013 оны 488 дугаар захирамжийн иргэн Э.Буджавд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/219 дүгээр захирамжийн нийслэлийн Боловсорлын газарт, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/235 дугаар захирамжийн Ухаат алдар ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
 ............. сарын .........-ны өдрийн
 ............. захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын
Хороо Зориулалт Хэмжээ м2 Хугацаа /жил/ Эдэлбэрийн хэлбэр Баталгаажигдах эх үүсгэвэр
Баянгол дүүрэг
1 Эко-56 СӨХ 2 Орон сууцны орчны газар 600 5 Ашиглуулах  
2 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 6 Ахмад хөгжлийн ордон 500 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/206
3 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 6 Хүүхэд хөгжлийн төв 1656 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/437
4 Г.Хүүхэнбаатар 7 Үйлчилгээтэй орон сууц 316 5 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 2014.05.22-ны 667 тушаал, АТД- БГД/839
5 Дулааны 2 дугаар цахилгаан станц 20 Үнсэн сан 153000 5 Эзэмшүүлэх Төрийн байгууллагын хэрэгцээнд
6 Д.Баасандорж 4 Үйлчилгээ 305 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны А/368
Баянзүрх дүүрэг
7 "Шанд" СӨХ 10 Орон сууцны орчны газар 3578 5 Ашиглуулах  
8 Тэмүүлэн-Од ХХК 23 Ногоон байгууламж, амралт зугаалгын бүс 4687 5 Эзэмшүүлэх  
9 Б.Лхагвадорж 25 Үйлчилгээтэй орон сууц 2250 15 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 686, 687,688, 689, 690 тушаал
10 Нийслэлийн боловсролын газар 26 Сургууль 4000 15 Эзэмшүүлэх  
11 Ихсоёмбо ХХК 1 Худалдаа үйлчилгээ 200 15 Эзэмшүүлэх ҮХХ-ийн гэрчилгээ №0028261
12 Нийслэлийн цагдаагийн газар 25 Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр 3586 5 Эзэмшүүлэх  
13 Нийслэлийн боловсролын газар 22 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 3800 15 Эзэмшүүлэх Нөхөх олговор олгох тухай
НЗД-ын 2014 оны А/462
14  Рокмон ХХК 11 Үйлчилгээ 50000 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны 301
15 Скайтел ХХК 20 Станц 64 15 Эзэмшүүлэх  
16 Ц.Батжаргал 8 Орон сууц 1013 5 Эзэмшүүлэх Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2010 оны 45 дугаар тогтоол
17 Бат бэх пейнт ХХК 11 Үйлдвэрлэл, үйлчилгээ 20000 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2011 оны 355
18 Х.Майнбаяр 24 Амины орон сууц 688 15 Эзэмшүүлэх  
Сонгинохайрхан дүүрэг
19 И.Отгонбат 27 Үйлчилгээ 300 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/130
20 Р.Оюунчимэг 5 Орон сууц, үйлчилгээ 847 5 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 2014.06.12 өдрийн 766 тоот тушаал
АТД 2013.07.04-302, ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2013.08.15-84 тоот дүгнэлт
21 Э.Буджав 22 Зуслан 2100 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны 488
Чингэлтэй дүүрэг
22 Нийслэлийн боловсролын газар 16 Цэцэрлэг 1120 5 Эзэмшүүлэх  
23 Нийслэлийн боловсролын газар 18 Цэцэрлэг 1240 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/219
Хан-Уул дүүрэг
24 Ухаат-Алдар ХХК 10 Орон сууц үйлчилгээ 100000 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны А/235