Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                          А/634                                                                   Улаанбаатар хот
 
Хүн, малын гоц халдварт өвчин,
тарваган тахал өвчнөөс урьдчилан
сэргийлэх ажлыг эрчимжүүлэх  тухай
 
 
                  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.3 а, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны “Агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А-61 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
              1. Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/-т, Замын Цагдаагийн газар  /Ч.Жаргалсайхан/-т, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т, Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
                2. “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг, хөдөлгөөнт эргүүлийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, Хяналт шалгалт явуулах ажлын хэсгүүдийн хяналтын байр, ажиллах бүрэлдэхүүний тоог хоёрдугаар, Нийслэлийн орчимд хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг  гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.
 
              3. Эрүүл мэндийн сайдын 2008 оны “Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар батлах тухай” 151 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган  сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/, Зоонозын өвчин судлалын үндэсний төв /М.Нямсүрэн/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
               4. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 6.575.760 / зургаан сая таван зуун далан таван мянга долоон зуун жаран/  төгрөгийг нийслэлийн Засаг даргын  нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
               5. Байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс учрах аюул, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлж, сурталчлан ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т, Зоонозын өвчин судлалын үндэсний төв /М.Нямсүрэн/-д тус тус даалгасугай.
         
               6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                        Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                         .................сарын ........-ны өдрийн
                                                                  .................захирамжийн 1 дүгээр 
                              хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛД ЗООНОЗЫН БОЛОН МАЛ, АМЬТНЫ ГОЦ
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХАЛДВАР ЗӨӨГДӨН ОРОХООС
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ  ШАЛГАЛТ ЯВУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ,  ХӨДӨЛГӨӨНТ   ЭРГҮҮЛИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ
 
            Нэг. Зорилго
            Энэхүү журмын гол зорилго нь нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт  өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд  журамлан зохион байгуулахад  оршино.
 
            Хоёр: Ерөнхий зүйл
 
            Тарваган тахал өвчний халдвар зөөгдөн орж ирэх нөхцөл, халдвар судлалын холбогдлыг харгалзан Хяналт шалгалт явуулах цэгийг 2013 оны 07 дугаар сарын 25-наас эхлэн  дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:
 
            2.1 “Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн  “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, Хорин хоёр, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх - Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар хамтран 24 цагаар 3 ээлжээр зохион байгуулан ажиллуулна.
 
             2.2 Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь тарваганы мах болон түүний гаралтай бүтээгдэхүүн илэрсэн тухай мэдээллийн дагуу  эхний ээлжинд хүрэлцэн очих  дуудлагын багийг 24 цагаар, тандалт хийх хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар  тогтмол ажиллуулан  халдвар эсэргүүцэх арга хэмжээг  шуурхай зохион байгуулж, халдварын эрсдэлтэй материалын дээжинд хийсэн шинжилгээний хариуг цаг алдалгүй гаргаж, үүссэн нөхцөл байдлыг  нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай мэдээллийн төв /310005,324438 / дугаарын утсанд мэдээлж ажиллана.
 
            2.3 Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг  Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Сүхбаатар /7 буудал/, Баянзүрх /Гачуурт/ дүүргийн нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулна.
 
            2.4 Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг удирдан зохион байгуулж байгаа байгууллагын удирдлага баталсан  хуваарийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт 10 хоног тутамд хяналт тавьж, шалгалтын дүнг илтгэх хуудсаар нийслэлийн Онцгой байдлын газарт танилцуулна.
 
            2.5 Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэгт ажиллаж байгаа  ажилтнууд нь  заагдсан  эрх, үүргийн хэмжээнд ажиллаж, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулна.
 
            2.6 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны “Агнуурын зарим амьтныг агнах барихыг хориглох, ан амьтны хууль бус агналт, ашиглалтанд тавих хяналтыг чангатгах тухай” А/06 дугаар тушаалын дагуу  нийслэл хотод тарваганы мах, түүхий эд, дагалдах бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гарахаас урьдчилан сэргийлэн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, нийслэлд халдварын эрсдэлгүй нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авч,  иргэдэд  сурталчилгааг тогтмол зохион явуулж, холбогдох газруудад мэдээлж  ажиллана.
 
            2.7 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгч, машин тээврийн хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулна.
 
            Гурав. “ Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-т ажиллах бүрэлдэхүүний эрх үүрэг
 
          3.1 “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-т ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын улсын  байцаагч  нь хяналтын хэсгийн ахлагч нь байна.
           
        3.2 Зөрчил гаргасан иргэдэд зохих хууль тогтоомж, шийдвэрийн дагуу хариуцлага тооцон, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж энэ талаар тусгай бүртгэл хөтөлсөн байна.
 
        3.3 Хэсгийн ахлагч нь тухайн өдөр өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилтнуудын үйл ажиллагаанд  тогтмол хяналт тавьж ажиллана.
 
             3.4 Замын цагдаа нь Авто техникийн шалган бүртгэх товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг зогсоож, үзлэгт оруулах, энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.
 
            3.5 Хэв журам сахиулах цагдаа нь тухайн авто техникийн шалган бүртгэх товчоон дээр хэв журмыг сахиулах, тэнд ажиллагсдын  аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ.
 
          3.6 Нийслэлийн Эрүүл  мэндийн газрын харъяа Эрүүл мэндийн нэгдэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтэн ариутгагч нар халдваргүйтгэл хийгдээгүй тарваганы арьс, түүхий эд материал авч яваад саатуулагдсан иргэдийн ачаа тээш, машин техник хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлнэ.
 
            3.7 Хяналт шалгалт явуулах ажлын хэсэгт ажиллаж байгаа бүрэлдэхүүн Автотехникийн шалган бүртгэх товчоогоор орж, гарч байгаа ард иргэдэд ухуулга, сурталчилгаа хийх, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
                                                         
 
                                      
 
 
 
                                                                          Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                         ................сарын ........-ны өдрийн
                                                                                                        .................захирамжийн 2 дугаар
                                                                                 хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 24 ЦАГААР АЖИЛЛАХ
“ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ” -ҮҮДИЙН
ХЯНАЛТЫН БАЙР,  АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОО
 
 
“Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийн байршил Удирдан зохион байгуулах байгууллага Хамтран ажиллах Хугацаа
1 Яармагийн
АТШБ товчоо
Хан-Уул дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
2 Нисэх-Био
АТШБ товчоо
Хан-Уул дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
3 Баруун турууны товчоо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
4 Эмээлт
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
5 Тэрэлж, зүүн аймаг явах автозамын уулзвар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
6 Баянзүрхийн АТШБтовчоо Баянзүрх дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
7 Хэрлэнгийн
АТШБ товчоо
Багануур дүүргийн
Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс
 
Мэргэжлийн хяналт-1
Замын цагдаа          -1
Хэв журмын цагдаа -1
VII/28 -X/15
    
           Тайлбар: Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс нь нутаг дэвсгэрийнхээ авто техникийн шалган бүртгэх товчоод дээр ажиллаж байгаа хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн үүрэг гүйцэтгэлтэнд тогтмол хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж  ажиллана.
 
 
 
 
 
 
                                                                            Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                  ...................сарын ........-ны өдрийн
                                                         .................захирамжийн 3 дугаар
                 хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ  ТАРВАГАН ТАХАЛ
ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ,
ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН  ХУВААРЬ
 
 
 
Дүүрэг Хугацаа Зохион байгуулж удирдах Хамтарч ажиллах байгууллага
1 Налайх, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт VII/25 - X/16 хүртэлх хугацаанд
7 хоног тутамд 1 удаа
Нийслэлийн Онцгой байдлын газар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
2  Баянзүрх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт VII/25 - X/16 хүртэлх хугацаанд
7 хоног тутамд 1 удаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Онцгой байдлын газар
3 Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт VII/25 - X/16 хүртэлх хугацаанд
7 хоног тутамд 1 удаа
Нийслэлийн Цагдаагийн газар Нийслэлийн Эрүүл мэндийн газар
4 Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт VII/25 - X/16 хүртэлх хугацаанд
7 хоног тутамд 1 удаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Цагдаагийн газар
 
5 Нийслэл рүү ордог баталгаат бус замуудад VII/25 - X/16 хүртэлх хугацаанд
7 хоног тутамд 1 удаа
Замын Цагдаагийн газар Нийслэлийн Эрүүл мэндийн газар
6 Дүүргүүд нутаг дэвсгэртээ VII/25 - X/16 хүртэлх хугацаанд
7 хоног тутамд 1 удаа
Дүүргийн Засаг даргын Тамгын газар
Онцгой комисс
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
           
 
           Тайлбар: Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын дүн мэдээг  14 хоног тутам нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлнэ.