Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                                А/631                                                             Улаанбаатар хот
 
 
 
 
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай
 
 
             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “з” заалт, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсугай.
 
            2.“Импортын бараа бүтээгдэхүүн - 2014” үзэсгэлэн худалдааг зохион  байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
            3.Үзэсгэлэн худалдаанд оролцсон тайланг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд долоо хоногийн дотор танилцуулахыг ажлын хэсэг   /Т.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.
 
 
 
                                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ
                  
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                            Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                         ................сарын ........-ны өдрийн
                                                                         .................захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:    М.Дондогдорж Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
 
  Ж.Энхтөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
  Н.Отгонсүрэн
 

Ц.Мөнхтуяа
 
 
Ц.Ишжамц
 

Р.Мөнхсайхан
 
Д. Солонго
 
 
Ч.Чулуунцэцэг
 
 
Х.Оюунгэрэл
 
 
Г.Ганбаатар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
Нийслэлийн Татварын газрын Эрсдэлийн удирдлагын мэдээллийн хэлтсийн дарга
 
Улаанбаатар чуулгын дарга
 
Улаанбаатар гаалийн газрын орлогч дарга /зөвшилцсөнөөр/
 
Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн
 
Улаанбаатар төмөр замын Олон улсын тээвэр зуучийн төвийн экспортын тээврийн менежер /зөвшилцсөнөөр/
 
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ерөнхий менежер
  Э.Оюунтэгш Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга /зөвшилцсөнөөр/
 
  Д.Алтанцэцэг Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
 
  Т.Баярсайхан Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
 
  Ч.Эрдэнэбат Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
 
  Д.Пүрэвсүрэн Монголын бизнесийн инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
 
  М.Жаргалмаа
 
 
 
Б.Нямаа
 
 
Д.Цэцэнбилэг
 
Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассациоцийн гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
 
Үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн Түмэн-Эрдэнэс холбооны тэргүүн /зөвшилцсөнөөр/
 
Монголын хүнсчдийн холбооны дотоод үйл ажиллагаа хариуцсан ажилтан
 
Нарийн бичгийн дарга Ц.Төмөрбаатар Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн