Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Дамбадаржаа орчмын гэр хороололд хэрэгжүүлэх дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай

2014-07-24 00:00:00
2014 оны 7 дугаар сар 24                                                                                 А/621                                                                    Улаанбаатар хот
 
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг
 дэвсгэрийн Дамбадаржаа орчмын гэр хороололд
хэрэгжүүлэх дэд бүтцийн барилга байгууламж,
инженерийн шугам сүлжээний барилга
угсралтын ажлыг зохион байгуулах тухай 
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19, 2013 оны “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
                  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 48 дугаар тогтоолын дагуу нийслэлийн 2014 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээ, авто замын ажлын хөрөнгөнөөс 1300,0 сая /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгөөр хэрэгжүүлэх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Дамбадаржаа орчмын гэр хороололд хэрэгжүүлэх дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг хавсралтаар баталсугай.
 
                2. Батлагдсан төсөл арга хэмжээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
           3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
              4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
               
 
                                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
 
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ НУТАГ
ДЭВСГЭРИЙН ДАМБАДАРЖАА ОРЧМЫН ГЭР ХОРООЛОЛД
ХЭРЭГЖҮҮЛЭХ  ДЭД БҮТЦИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ,
 ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ
 
 
                                                                                                                                                                                                      /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг  
1 Цахилгааны 110/35/10 кВ-ын “Сэлбэ” дэд станцаас тэжээгдэх 1ш хуваарилах байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил 2014 1300,0 -
  ДҮН   1300,0