Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай

2014-07-21 00:00:00
2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                                     дугаар А/605                                                       Улаанбаатар хот
 
 
Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны  29 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хороон нутааг дэвсгэр “Орон сууцны VII хороолол” орчим ХЕТ-2013-1 багцын З, Е, Ё1, К1, Л, Ш талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Заг” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг “Заг” ХХК болон “Заг девелопер” ХХК-иудын түншлэл болгон өөрчилсүгэй.
 
           2. “Заг” ХХК болон “Заг девелопер” ХХК-иудын түншлэлтэй холбоотой аливаа хариуцлагыг “Заг” ХХК-д бүрэн хариуцуулсугай.
 
           3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэх компани түншлэлийн компани байгуулан өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
                       
           
                                   
                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ