Хөрөнгө гаргах тухай

2014-07-21 00:00:00
2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                       дугаар А/606                                                                         Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, “е”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр “Журам батлах тухай”, 2014 оны 92 дугаар “Журам батлах тухай” тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ын 7.1-д заасны дагуу батлагдсан байршилд иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулсугай.
 
       2. Дээрх үйл ажиллагааг мэдээлэх, сурталчлахад шаардлагатай бэлтгэл ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
            3. Мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулахад шаардагдах  25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
       4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ