Газар эзэмших эрх олгох тухай

2014-07-21 00:00:00
2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                                           дугаар А/610                                                    Улаанбаатар хот
 
 
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29  дүгээр  зүйлийн 29.1.6. “а”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1,  Газрын тухай хуулийн  33  дугаар  зүйлийн  33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.Төрөөс хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн  бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж  нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Спорт цогцолборын урд талд байршуулан 28.75 га газрыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазарт орон сууцны  цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олгосугай.
 
          2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшигчтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
          3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                       Э.БАТ-ҮҮЛ