Ажил эрчимжүүлэх тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                         дугаар А/569                                                            Улаанбаатар хот
 
 
Ажил эрчимжүүлэх тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
   
            1. Улаанбаатар хотын бохир усны “ТУУЛ-1” коллектор цуглуулагч шугамын барилга байгууламжийн ажлын 3, 4 дүгээр хэсгийн трасст орсон газрыг чөлөөлөх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг нийслэлийн Өмчийн харилцааний газар / Ш.Төмөрбаатар /-т даалгасугай
 
          2. Уг төсөл арга хэмжээнд шаардлагатай байгаа нэмэлт хөрөнгийн асуудлыг судлан, дүгнэлт гаргаж 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /С.Гантулга/-т даалгасугай.
 
         3. Төсөл арга хэмжээнд шаардлагатай нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч  Н.Батаад даалгасугай.
 
         4. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ