Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2014-07-23 00:00:00
 2014 оны 7 дугаар сар 23                                                                                    А/615                                                             Улаанбаатар хот
 
 
 
Хөрөнгө балансаас балансад
   шилжүүлэх тухай
 
 
                Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 95 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
               1. Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн балансад  бүртгэлтэй  46 023 600 /дөчин зургаан сая хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан барилга, байгууламжийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Налайх дүүргийн 3 дугаар хорооны      “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төв /А.Даваасүрэн/-д зөвшөөрсүгэй.
 
                2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар /О.Манарбек/-т даалгасугай.
 
              3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э. БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                               Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                            ...................................сарын ........-ны өдрийн
                                                                            ...................................захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
            Байгууллага: Налайх дүүргийн 3 дугаар хорооны Ачлал-Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн балансаас Засаг даргын Тамгын газрын балансад
/төгрөгөөр/
 
Шилжүүлэх хөрөнгийн нэр Ашиглалтанд орсон огноо  
Хэмжих нэгж
 
Тоо ширхэг
Бүртгэлийн үнэ Хуримтлагдсан элэгдэл Үлдэгдэл үнэ
1 3-р хорооны өрхийн эмнэлгийн барилга 2002 м2 108 43923600 8052660 35870940
2 Нам даралтын зуух 2012 ш 1 2100000 221667 1878333
  Дүн       46023600 8274327  
37749273