Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                             дугаар А/568                                                            Улаанбаатар хот
 
 
 
 
Газар эзэмшүүлэх эрхийг
баталгаажуулах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын     3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах       4.5 га газрын “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-аар тогтоосон төлбөрийн 30% /142.560.000 төг/-иас багагүй хувийг нийслэлийн төсөвт төлсөн “Эм Эн Эс Жи” ХХК-ний  газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар баталгаажуулсугай.
 
            2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус даалгасугай.
 
            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ