Газар эзэмших эрх олгох тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                                  дугаар А/567                                                             Улаанбаатар хот  
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан Онцгой байдлын ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Геологийн төв лабораторийн урд талын авто замын тусгаарлах зурваст Замын цагдаагийн хяналтын цэгийн баруун талд 0.0004 га  газар эзэмших эрх олгосугай.
 
2.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/365 дугаар захирамжийн 1.14 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                      САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
                                                      ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Н.БАТАА