Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх ажлын эрхийг шилжүүлэх тухай

2014-07-07 00:00:00
2014 оны 07 сарын 07-ны өдөр                                                           дугаар А/559                                        Улаанбаатар хот
 
 
 Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн
Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх
ажлын эрхийг шилжүүлэх тухай 
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай  хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай” А/279 дүгээр тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх хавсралтанд тусгагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн  хууль, журамд нийцүүлэн шуухай зохион байгуулахыг даалгасугай. 
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
....................сарын ..........-ны өдрийн
.................................... захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖИХ
ЯПОН УЛСЫН “ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ
ТАЛЫН ХӨРӨНГӨӨРГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                             /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1 Сургуулийн гадна тохижилт /СХД, 22-р хороо, Тахилтын ам, 122 дугаар сургууль 80,0
2 Сургуулийн гадна тохижилт /СХД, 22-р хороо, Баянголын ам, 123 дугаар сургууль/ 68,3
3 Цэцэрлэгийн гадна тохижилт /БЗД, 191 дүгээр цэцэрлэг/ 22,8
4 Сургуулийн их засвар /БГД, 93 дугаар сургууль/ 70,5
5 Сургуулийн их засвар /БГД,  28 дугаар сургууль/ 179,3
6 Сургуулийн спорт заал, урлаг заалны их засвар /СБД, 31 дүгээр сургууль/ 117,0
  ДҮН 537,9