Газар эзэмших эрх баталгаажуулах тухай

2014-07-07 00:00:00
2014 оны 07 сарын 07-ны өдөр                                                          дугаар А/555                                                Улаанбаатар хот
 

Газар эзэмших эрх баталгаажуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 10,000 м2 газрыг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-т 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3 Энэ захирамж гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/373 дугаар захирамжийн Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-т хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай.



 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ