Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх,шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай

2014-07-07 00:00:00
2014 оны 07 сарын 07-ны өдөр                                                                 дугаар А/554                                             Улаанбаатар хот
 

  Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар өмчлүүлэх,шийдвэрийн
 зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дах заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 8/41, 9/48, 2004 оны 3/14, 2005 оны 5/29, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14, 2009 оны 4/31, 2010 оны 6/53, 2011 оны 8/72, 2012 оны 6/26, 2013 оны 13/52 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2014 онуудад баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтад заагдсан 261 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй.
 
2. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 141 өрхийн газрын бүртгэлийг хоёрдугаар хавсралтаар өөрчилсүгэй.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан гуравдугаар хавсралтад заагдсан захирамжуудын холбогдох хавсралтад дурдагдсан 143 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
 
4. Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтад заагдсан 261 иргэдэд газар өмчлөх эрх олгосонтой холбогдуулан тэдгээрийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай.
 
5. Газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
       
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                               Н.БАТАА