“Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” зохион байгуулах тухай

2014-06-30 00:00:00
2014 оны 06 сарын 30 өдөр                                                                 дугаар А/546                                                  Улаанбаатар хот
 
 
“Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”
зохион байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг 2014  оны 07 дугаар сарын 06-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд  зохион байгуулсугай.
           
2. Цэнгүүнийг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
           
3. Арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
           
4. “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж,  нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                 Н.БАТАА

 
 
 
 
 
 
 
 
 
       
  
 
 
                                                                     
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
06 дугаар сарын 30-ны өдрийн
А/546 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Дарга:                        Ё.Гэрэлчулуун         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гишүүд:

М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
 
Д.Наранцэцэг          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Гадаад харилцааны хэлтсийн дарга
 
Б.Түвшинтөгс           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

Э.Баттулга                Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга
 
Ч.Болдбаатар          Нийслэлийн Цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
 
Ч.Жаргалсайхан     Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга
                       
Ж.Амгаабазар         Гэрэлтүүлэг, чимэглэл компаний захирал
 
Л.Балхжав                UBS телевизийн ерөнхий захирал
 
Ч.Мөнхзул                 Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал
           
Р.Мөнхсайхан          Улаанбаатар чуулгын дарга
 
П.Цогтбаатар           “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга
 
Х.Дамдинсүрэн        Саунд оф Монголиа ХХК-ны ерөнхий продюссер /зөвшилцсөнөөр/


Нарийн бичгийн дарга:                         Б.Батцэнгэл             Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга