Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-06-30 00:00:00
2014 оны 06 сарын 30 өдөр                                                                  дугаар А/543                                                         Улаанбаатар хот
 

Захирамжинд өөрчлөлт оруулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/322 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд” гэснийг “тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт” гэж, 3 дахь хэсгийн “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай” гэснийг “тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газартай” гэж захирамжийн хавсралтын “Захирагчийн ажлын албанд олгох эдэлбэрийн хэлбэр” гэснийг “тухайн дүүргийн Засаг даргын  Тамгын газарт олгох эдэлбэрийн хэлбэр” гэж тус тус өөрчилсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                             Н.БАТАА