БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод Олон улсын үзэсгэлэнд оролцуулах тухай

2014-06-27 00:00:00
2014 оны 06 сарын 27 өдөр                                                             дугаар А/540                                                 Улаанбаатар хот
 
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод
Олон улсын үзэсгэлэнд оролцуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “З”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод зохион байгуулагдах “Хөгжил, инноваци, хамтын ажиллагаа” сэдэвт 11 дэх удаагийн Хятадын Хойд бүсийн Олон улсын шинжлэх ухааны үзэсгэлэнд оролцож, Монгол-Орос-Хятад 3 улсын бүс нутгийн худалдаа, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Оюунчимэг, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн С.Туул, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн гэрээт ажилтан Б.Гэрэлчулуун нарыг 2014 оны 07 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Манжуур хотод томилон явуулсугай.
 
2.Төлөөлөгчдийн холбогдох томилолтын зардлыг хавсралтаар баталж, Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Оюунчимэгт  даалгасугай.
  
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                              Н.БАТАА
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
БАТЛАВ
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН  ГАЗРЫН ДАРГА                     Ё.ГЭРЭЛЧУЛУУН
 
 
 
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТОД
ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ
 
Хугацаа: 2014 оны 07 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүд
 
Зардлын төрөл Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр Хянасан
 
1
Нислэгийн тийз /УБ-Манжуур
Хайлаар-УБ/
2 талдаа
 
3 хүн
 
677 200 төгрөг
 
2 031 600 төгрөг
 
Нэхэмжлэх
 
 
2
 
 
 Зам хоног
3 хүн х  3 хоног 50 ам доллар 450 ам доллар Бэлнээр  
3 Бэлэг дурсгал     Нөөцөөс
 
   
   
НИЙТ: 2 031 600 /Хоёр сая гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг, 450 /Дөрвөн зуун тавь/ ам доллар
Гадаад валютын ханшийг тухайн өдрийн Монгол Банкны ханшаар тооцно.
 
 
 
 
 
ТӨСӨВ БОЛОВСРУУЛСАН:
 
          ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН
          АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                     Н.ОТГОНСҮРЭН
 
ТӨСӨВ ХЯНАСАН:
 
          САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН
          ХЭЛТСИЙН ТӨСВИЙН АХЛАХ
          МЭРГЭЖИЛТЭН                                                    Ж.ЭНХТӨР