Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2014-06-26 00:00:00
2014 оны 06 сарын 26 өдөр                                                                       дугаар А/537                                                     Улаанбаатар хот
 
 
Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай
 
 
             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.4, 32.6, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай” 150, 2013 оны “УС-15 дулааны станц барих тухай” 35 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоол, 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:      
 
            1.Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
                   2.  Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 955 / дөрвөн зуун гучин найман сая таван зуун далан мянга есөн зуун тавин таван/ төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-д зөвшөөрсүгэй.
     
            3. Иргэний өмчилж, эзэмшиж буй газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
    
            4.  Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                        Н.БАТАА
                      




Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
06 дугаар сарын 26-ны өдрийн
А/537 дугаар захирамжийн хавсралт
 
 
БЗД-Н 8.10-Р ХОРОО УС-15 ХОТХОНД БАРИГДАХ "АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН
БАРИГДАХ ГАЗРЫН ТРАССТ ОРСОН ГАЗАР ӨМЧИЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН
ГАЗРЫН БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ
 
д/д    Регистрын /улсын бүртгэлийн/ дугаар Нэгж талбарын дугаар Дүүрэг,
хороо
Хаяг, байрлал Зориулалт Газар эдэлбэрийн хэлбэр Газрын хэмжээ/м2/ Хасагдах газрын хэмжээ/м2/ Газрын 1м2 үнэ 100 000 /төг/ ҮХХ-ийн үнэлгээ /төг/ Нөхөх олговор нийт /төг/  
 
1 Буянтогтох
Баярсайхан
Г-2204020314
Ү-2204055012
 
18649311831208
БЗД 8-р хороо Эрдэнэтолгойн  50-359 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 384 384 38.400.000 100.000.000 138.400.000  
2 Цагаан Ганбат Г-2204021275
Ү-2204014010
 
18649311980168
БЗД
10-р хороо
Улаанхуаран 2100 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70.000.000 90.170.955 160.170.955  
3 Ганбат Ариунтөгс  
Г-2204021274
 
18649311980137
БЗД
10-р хороо
Улаанхуаран 2098 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70 000 000           - 70.000.000  
4 Жүгдэр Туяа  
Г-2204021273
118649311980152 БЗД
10-р хороо
Улаанхуаран 2099 тоот Гэр бүлийн хэрэгцээний Өмчлөх 700 700 70.000.000 - 70 000.000  
Нийт газрын хэмжээ 2484м2  
Нийт нөхөн олговорын дүн 438.570.955