Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2014-06-25 00:00:00
2014 оны 06 сарын 25 өдөр                                                           дугаар А/535                                                 Улаанбаатар хот
 
 
Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 66 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Дүүргийн 2014 оны төсөв батлах тухай” 7/31 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн 75 950 000 /далан таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий JTNBF4FK803025178 арлын дугаартай TOYOTA Camry маркийн тээврийн хэрэгслийг  данс бүртгэлдээ бүртгэн авахыг Нийслэлийн Төр захиргааны автобааз ОНӨААТҮГ /Р.Энхдэлгэр/-т даалгасугай.
 
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                            Н.БАТАА