Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2014-05-27 00:00:00
2014 оны 05 сарын 27 өдөр                                          дугаар А/417                                                Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө бүртгэлээс хасах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр зүйлийн  29.1.2-ын “а” дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн    1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга, 120 ортой цэцэрлэгийн барилга, Хүүхэд хөгжлийн төвийн барилга шинээр баригдахтай холбогдуулан  Мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагчийн 2014 оны 02-07-90/248, 02-01-90/1106 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн хавсралтад заасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон “Эхэн босго” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй 4, 5, 10 дугаар хороодын өрхийн эмнэлэг, хорооны барилгын нийт 203,770,716 /хоёр зуун гурван сая долоон зуун далан мянга долоон зуун арван зургаан/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга, байгууламжийг актлаж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2.Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /М.Чинболд/-д, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ 
                                                   
 
 
 
 
 

              
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 27-ны өдрийн
А/417 дугаар захирамжийн хавсралт
 
 
АКТАЛЖ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ
ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглалтад орсон он Балансын бүртгэл Балансын үнэ /төгрөг/ Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/ Үлдэгдэл үнэ /төгрөг/
1 “Наран манал” өрхийн эмнэлгийн барилга СХД 4 дүгээр хороо
 
2001 СХД 4 хорооны “Эхэн босго” Өрхийн эмнэлэг 39,296,218 9.572.082 29.724.136
   
Нийт дүн
 
      39,296,218 9.572.082 29.724.136
2 “Отгон долоон бурхан” өрхийн эмнэлгийн барилга СХД 5 дугаар хороо 2001 СХД-ийн Засаг даргын тамгын газар 22,880,000 8,474,074 14,405,925
   
Нийт дүн
 
      22,880,000 8,474,074 14,405,925
3 “Байгаль наран” өрхийн эмнэлгийн барилга СХД 10 дугаар хороо 2001 СХД-ийн Засаг даргын тамгын газар 30,042,498 10,872,554 19,169,944
4 10 дугаар хорооны барилга 1987 СХД-ийн Засаг даргын тамгын газар 111,552,000 58.254.933 53.297.067
   
Нийт дүн
 
      141,594,498 69.127.487 72.467.011
                  
                                                                                          НИЙТ ДҮН                                   203,770,716