Хөрөнгө гаргах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                            дугаар А/443                                              Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 1 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын ордны зүүн талын авто замын уулзвар орчмын Нийслэлийн эзэмшлийн 1,3 га газарт зарласан “Яамдын нэгдсэн байрны барилга”-ын зураг төслийн шилдэг шийдэл, санааг шалгаруулах уралдааны шагналд шаардагдах 10,000,000 /арван сая/ төгрөгийг Засаг  даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ