Хөрөнгө гаргах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                          дугаар А/452                                                Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Хүүхдийн эрхийн  тухай Конвенцийн 44 дүгээр  зүйлийн  1“б” заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны Журам батлах тухай 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн хэрэгжилтийн Нийслэлийн 5 дугаар тайлан илтгэлийг боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж тайлан илтгэлийг боловсруулахад шаардагдах зардал 9.755.500   /есөн сая долоон зуун тавин таван мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй. 
 
2.Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн хэрэгжилтийн  Нийслэлийн 5  дугаар тайлан илтгэлийг нэгтгэн эмхтгэж холбогдох газарт хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ