Хөрөнгө гаргах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                   дугаар А/446                                          Улаанбаатар хот
 

Хөрөнгө гаргах тухай
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,Монгол улсын Засгийн газрын 2013 оны Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын “з” дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны Журам батлах тухай 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 107,590,000  /Нэг зуун долоон сая таван зуун ерэн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ