Шагнах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                    дугаар А/445                                         Улаанбаатар хот
 
                                                    
Шагнах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны Нийслэл дүүргийн удирдлагын шагналын төрөл,түүнийг олгох тухай 23, 2006 оны Журам батлах тухай 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн арга хэмжээнд зориулан ЕБС-н  сурагчдын дунд тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, хотын хөгжилд хүүхдүүдийн санал, хүсэл мөрөөдлийг тусгах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Эко-Улаанбаатар” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж, эхний 3-н байранд шалгарсан сурагчдыг   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнасугай.
 
“Эрхийн бичиг”-ээр /БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны
                                            Хөх хотод аялах /      
 1. Т.Мөнхтөр                        Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9 “в” ангийн сурагч
2. П.Мөнгөншатар                 Баянгол дүүргийн “Шинэ эрин” сургуулийн 9”в” ангийн сурагч
3. Г.Энхсүлд                         Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9”а” ангийн сурагч
 
Хоёр. Уралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ