БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллуулах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                       дугаар А/442                                      Улаанбаатар хот
 
 
БНХАУ-ын Бээжин хотод
 томилолтоор ажиллуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “З” заалт, 29.2, Төсвийн тухай хуулийн        16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бээжин хотод айлчлахтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарыг  2014 оны 06 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд томилон ажиллуулсугай.
 
2.Төлөөлөгчдөд холбогдох зардлыг хавсралтаар баталж, гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Д.Наранцэцэгт үүрэг болгосугай.
 
  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ,ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                             Н.БАТАА