БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллуулах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                      дугаар А/441                                      Улаанбаатар хот
 
 
БНХАУ-ын Бээжин хотод
томилолтоор ажиллуулах тухай
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 , Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2  дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйдвэрлэлийн газарт хөрөнгө татах зорилгоор Нийслэлийн удирдлагуудын Шанхай констракшин группын төлөөлөлтэй уулзах уулзалтыг зохион байгуулах ажлаар тус газрын дарга П.Цогтбаатарыг 2014 оны 06 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд Бээжин хотод томилон ажиллуулсугай.
 
2.П.Цогтбаатарт холбогдох зардлыг хавсралтаар баталж, гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг П.Цогтбаатар үүрэг болгос угай.
 
 
  
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ