Хөрөнгө гаргах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                      дугаар А/439                                       Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 97 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн засаг даргын 2013 оны А/738 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар дунд сургуулийн эдэлбэр газарт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга баригдах болсонтой холбогдон тус сургуулийн актлагдсан хуучин гал зуухны барилгыг буулгах ажлын төсвийг хавсралтаар баталсугай.
 
2. Барилгыг буулгах ажлын төсөв болох /46 057 618 / дөчин зургаан сая тавин долоон мянга зургаан зуун арван найман/ мянган төгрөгийг Нийслэлийн 2014 оны газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
           
3. Барилгыг буулгах, данснаас хасах, хоёрдогч түүхий эдээр худалдах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
          
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
                                                                           
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 30-ны өдрийн
А/439 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНД БАРИГДАХ
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ТАЛБАЙД  ОРСОН
АГУУЛАХЫН БАРИЛГЫГ БУУЛГАХ ТӨСӨВ
 
 
Буулгах эд хөрөнгийн байршил Буулгах ажлын төсөв Нийт үнэ
  1 2 3
1 87 дугаар сургуулийн хуучин гал зуухны барилга
 
46057618 46057618