Төслийн удирдах хороо байгуулах тухай

2014-05-27 00:00:00
2014 оны 05 сарын 27 өдөр                                          дугаар А/418                                     Улаанбаатар хот
 
 
Төслийн удирдах хороо байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтууд, Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам“-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хот төлөвлөлтийн институцийн тогтолцоо, чадавхийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийг удирдлагаар хангах, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, төслийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий төслийн Удирдах хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
 
Ажлын хэсгийн
дарга:            
С.Очирбат          Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд: Н.Нацагдорж Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга
 
  С.Баярбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
  Ш.Төмөрбаатар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
 
Э.Тэмүүлин
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга
  Ш.Ганхуяг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга
 
  С.Цахиур “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” НӨҮГ-ын дарга
 
  А.Лхагвадорж “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ-ын дарга
 
  Нагаяама Кацүхидэ “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн ерөнхий менежер
 
Нарийн бичгийн
дарга:
 
Б. Сарнай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
 
        



























2.Төслийн хэрэгжилт, үр дүнд тогтмол хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах хороо /С.Очирбат/-нд даалгасугай. 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ